Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
35
Нийт нэр дэвшигчид: 
290
Төв номын сан
Салбар бүрийн манлайлагчдад Батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа 2016.12.31-нд 11:00 цагт Гарден ресторан-д болно.
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
6839
Саналын тоо
Танилцуулга
Утас:
7037-7937, 99816579
Website:

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨВ НОМЫН САН

Аймгийн Төв номын сан нь аймгийн “Залуучууд” театрын зүүн жигүүрийн нэгдүгээр давхарт, салбар номын сан нь хуучин Дарханы “Монто -5” орон сууцны нэг давхарт, 60 мянга гаруй номын фондтойгоор, 90.0 гаруй мянган хүнд 7 хоногийн 7 өдөр бүр 09.00-19.00 цаг хүртэл ажиллаж номын сангийн үйлчилгээг үзүүлэн, 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр уншигч хэрэглэгчдэд үйлчилж байна. 2016 онд байнгын уншигч 3 811, ирэгсэд 56 290, ном олголт 67 025 боть ном болон өссөн нь жилийн уншигчийн төлөвлөгөөг 100.2 хувиар, ирцийг 111.5 хувиар, ном олголтын төлөвлөгөөг 111.7 хувиар, өөрийн орлогын төлвөлгөөг 137.2 хувиар тус тус давуулан биелүүлж ажиллалаа. Монгол Улсын засгийн Газрын болон Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр /2013-2016/, БСШУ-ны сайд, Дархан-Уул аймгийн Засаг даргын хооронд байгуулсан гэрээ, Аймгийн Засаг дарга, Төв номын сангийн захиралтай байгуулсан үр дүнгийн гэрээ, БСШУхааны сайдын 2012 оны А/51 тоот тушаалын 1-р хавсралт “Ном” хөтөлбөр, Аймгийн 2012 онд баталсан “Ном” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд уншигч, хүүхэд залуусыг номтой нөхөрлүүлэх, тэдний чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, танин мэдэхүй, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхэд зориулсан соёл, танин мэдэхүйн олон хэлбэрийн ажлуудыг өргөнөөр зохион байгуулан ажиллав. Тухайлбал: Уулзалт-6, Өдөрлөг-10, Уралдаан-4, Лекц-7, Урилгат уншлага-7, Сэдэвчилсэн номын үзэсгэлэн-38, Шинэ номын үзэсгэлэн-20, Чанга уншлага-5, нийт 100 гаруй удаагийн ажил зохион байгуулан ажилласан байна. Орчин үеийн хүүхэд багачуудыг номонд дуртай болгох, уншсан номынхоо эерэг дүрийг өөртөө тусган сурч боловсрох, амьдарч сурах, зохиолын баатруудын дүрүүдийг амилуулан тухайн зохиолыг болон өөрийн сонирхсон зохиолуудаа унших сэдлийг төрүүлэх зорилготойгоор "НОМЫН БААТРУУД АМИЛСАН НЬ" дүрийн тоглолттой жагсаал хийх 1.250 000 төгрөгний төсөл бичиж Аймгийн ЗДТГазраар шийдвэрлүүлэн Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн арга хэмжээний үеэр БСГазартай хамтран карнавал буюу дүрийн тоглолттой жагсаалын уралдааныг аймгийнхаа бүх Соёлын байгууллагууд, ЕБС, СӨБ-ийн багш, ажилтан, сурагчдын дунд зарлаж, тухайн арга хэмжээнд 5000 гаруй, багш, сурагч, уншигчид хамрагдаж, шилдэг дүрүүдийг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав. Уралдаанд: "Шилдэг дүр"-ээр ЕБС-ийн 16-р сургууль I байр, 9-р сургууль II байр, ОИЦ сургууль III байр эзлэж, СӨББ-аас I байранд 5-р цэцэрлэг, II байранд 22-р цэцэрлэг, III байранд 24-р цэцэрлэгүүд шалгарлаа. Монголын болон дэлхийн уран зохиолын бүх цаг үед оргил болсон бүтээлүүд болох “ГЭСЭР”, “ЖАНГАР”, “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”, “АЛТАН ТОВЧ”, “ХӨХ СУДАР”, зохиолч яруу найрагч Д.Цэрэндаваагийн уран бүтээлийн цэнгүүнд зориулан “ИЖИЙ БУРХАН”, “НӨМӨРЛӨЖ ЯВСАН НӨХӨДДӨӨ ЗОРИУЛСАН ШҮЛГЭН ЭРХИ” номуудын овор хэмжээ, биет хэлбэрийг томруулан хийсэн зэрэг нь манай номын сангийн 2016 оны онцлох ажлуудын нэг байлаа. Манай номын сангийн үйл ажиллагааны төлөвлөгөөт зорилтууд 2014, 2015 онууд болон 2016 оны эхний хагас жилийн дүгнэлтээр нийт 5 удаа “A” үнэлгээтэй дүгнүүлсэн амжилтаар ирж буй 2017 оноо баяр бахархал дүүрэн угтаж байна.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 www.darkhancity.mn