Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
35
Нийт нэр дэвшигчид: 
290
Д.Бат-Од
Салбар бүрийн манлайлагчдад Батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа 2016.12.31-нд 11:00 цагт Гарден ресторан-д болно.
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
3395
Саналын тоо
Танилцуулга

Дархан-Уул аймгийн онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн Аврагч-гал сөнөөгч Онцгой байдлын ахлагч Даваасүрэн овогтой Бат-Од нь 1986.11.11-нд Дархан хотод төрсөн. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.

            2004-2009 онд ШУТИС-ын харъяа Дархан технологийн их сургуулийг “Компьютерын программ хангамжийн инженер” мэргэжлээр баклаврын зэрэгтэй төгссөн.

            2011.01.13-ны өдрөөс эхлэн одоог хүртэл Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангид аврагч гал сөнөөгчөөр тогтвор суурьшилтай 6 дахь жилдээ ажиллаж байна.

              Аюулт үзэгдэл, гал түймэр дээр ажилласан байдлаас дурьдвал:

Аюулт үзэгдэл болон гал түймрийн нийт 124 удаа гал түймрийн дуудлагаар гарч гал түймрийн аюулд өртөж болзошгүй 314 иргэний амь нас, 1 тэрбум 965 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

2012 оны 01 сард Дархан сумын 12-р баг 14-р байранд Газ дэлбэрсэний улмаас гарсан түймэр дээр ажиллаж, 159 иргэний амь насыг авран хамгаалсан.

2012 оны 05 сард Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутагт гарсан ой, хээрийн түймэрт 14 хоног ажиллаж унтраасан.

2015 оны 02 сард Хустай даваа, Аргалын гарам, Салхитын чиглэлд байгалийн онц ноцтой нөхцөл байдал үүсч аврагчаар ажиллаж цасан боогдсон болон цасан суусан машин техникийг гаргах ажиллагаанд оролцсон.

2015 оны 5 сард Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт гарсан ой хээрийн түймэрт 14 хоног.

2015.10.13-ны өдөр  Хонгор сумын Хустайн даваа гэдэг газар ачааны автомашинд 1200 боодол өвсөнд гарсан түймрийг унтрааж, 800 ширхэг боодол өвсийг аварсан.

2015.10.25-ны өдөр  Хустайн даваа нойтон цас орсоны улмаас зам мөстөж хөлдсөнийг шороо цацаж аваар ослоос урьдчилан сэргийлж Хустайн даваа руу гарч чадахгүй байгаа автомашинуудыг чирч гаргасан.  

2016.10.22-ны 13-р баг “Альфа” хотхоны 3-р байранд гарсан гал түймэр дээр ажиллаж 49 иргэний амь насыг авран хамгаалсан.      

2015 оны ГУТОТСпортын Хойд бүсийн “Алтан гадас” клубын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон.

Монгол цэргийн өдрийн хүрээнд аймгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулагддаг цогцолбор тэмцээний Сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож 3-р байр, хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн.

а/ч Д.Бат-Одын албан ажилдаа гаргасан идэвхи зүтгэл ажлын  амжилтыг нь  үнэлж

  • 2015 онд Онцгой байдлын газрын “Хөдөлмөрийн аварга”
  • 2016 онд “Монгол орны үзэсгэлэнт газруудад аялах эрх”-ээр тус тус шагнагдсан.

            

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 www.darkhancity.mn