Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
35
Нийт нэр дэвшигчид: 
290
Дархан сумын 4-р баг
Салбар бүрийн манлайлагчдад Батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа 2016.12.31-нд 11:00 цагт Гарден ресторан-д болно.
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
3845
Саналын тоо
Танилцуулга
Утас:
99004325
Website:

ДАРХАН СУМЫН 4-Р БАГИЙН ТАНИЛЦУУЛГА


Дархан сумын 4-р баг нь нийт 25 га газар нутагтай. Тус багийн нутаг дэвсгэрт байрлах 20 орон сууцны байранд статистик тоон үзүүлэлтээр 1102 өрх, 3451 хүн ам бүртгэгдсэн байна.
Багийн бүтэц зохион байгуулалтын хувьд :Багийн засаг дарга, Зохион байгуулагч, Нийгмийн ажилтны орон тоотойгоор төрийн үйлчилгээг иргэдэд, түргэн шуурхай хүргэн ажиллаж байна.
2012-2014 онд тус багт “Жишиг хороолол-2” төсөл амжилттай хэрэгжиж тохижилтын ажлууд бүрэн хийгдэж иргэдийнхээ тав тухтай амьдрах орчин нөхцөлийн нэг хэсгийг бүрдүүлж ажиллаа.
Багт хийгдсэн онцлох ажлуудаас дурдвал:
Төмөр замын вокзал дээр “Дархан сумын Засаг даргын журам гарч “Түр зах” байгуулан тогтмол ажиллуулж үүний үр дүнд тус багийн иргэд хамгийн хямдаар сүү цагаан идээ болон шинэ хүнсний ногоогоор үйлчлүүлэх боломжтой болж иргэдийнхээ эрүүл аюулгүй хүнс хэрэглэх нэг нөхцөл болоцоог хангалаа.
Мөн багийн нутаг дэвсгэрт 1-р цэцэрлэг, Хэрэмхэн цэцэрлэг 2 үйл ажиллагаа явуулдаг боловч цэцэрлэгийн хүртээмж муу байдаг тул багийн нутаг дэвсгэрт байрлах Хуучин прокурорын байрны нэг хэсгийг “Номин” хувийн цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж 100 хүүхдийн багтаамжтай ажиллаж байна.
Тус багийн эрхэм зорилго нь иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж иргэдийнхээ тав тухтай,эрүүл , аюулгүй орчинд амьдрах нөхцөл болоцоог бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 www.darkhancity.mn