Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
35
Нийт нэр дэвшигчид: 
290
Санал асуулга
Салбар бүрийн манлайлагчдад Батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа 2016.12.31-нд 11:00 цагт Гарден ресторан-д болно.
Смарт Дархан төсөл

     Монгол улсын 2 дахь нийслэл Залуусын Дархан хотын мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгох, иргэд ААНБ-уудын үйл ажиллагааг олон нийтэд мэдээллийн технологийн салбараар дамжуулан сурталчлах, аялал жуулчлал, дэд бүтэц, иргэний нийгмийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор СМАРТ ДАРХАН төслийг хэрэгжүүлж байна.

     Уг төсөл нь шат дараалалтай хэрэгжих бөгөөд эхний шатанд аялал жуулчлал дээр тулгуурлан ААНБ-уудын нэгдсэн мэдээллийг орчин үеийн дэвшилтэд технологийг ашиглан нэгдсэн сүлжээнд оруулан мэдээллийн баазыг үүсгэж байгаа бөгөөд үүнийгээ www.darkhancity.mn портал вэб сайт, darkhancity аппликейшн /IOS, Android/-уудаар тус тус дамжуулан хэрэглэгчдэд хүргэх юм.


     Төслийн ажлыг дэмжин ажиллаж буй Дархан нутгийн залуус зарим ТББ-уудтай хамтран Ухаалаг Дарханы салбар бүрийн манлайлагчдийг 100% иргэдийн саналаар олон нийтийн дунд шууд нээлттэй ил тод цахим хэлбэрээр явуулж байна.


     Та өөрийн ААНБ-ыг бүртгүүлснээр манай СМАРТ ДАРХАН хөтөлбөрт нэгдэж өөрийн байгууллагын үйл ажиллагаа, маркетингийн бодлогоо иргэдэд шууд сурталчлах улмаар нэгдсэн мэдээллийн санд орж оновчтой хайлтад өртөх болон сошиал ертөнцөөр таран түгэх болно.
     Дархан хотын төлөө, иргэдийн төлөө хийж бүтээсэн зүйл нь олон нийтэд таашаагдана гэдэгт итгэл дүүрэн байгаа иргэд, ААНБ хэний ч өмнө оролцох эрх нь нээлттэй байгаа уг BEST OF DARKHAN 2016 оны шилдгийг тодруулах олон нийтийн санал асуулгад оролцохыг уриалж байна.

Зорилго:

1.1 Дархан хот үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ойн хүрээнд Дархан-Уул аймгийн салбар бүрийн манлайлагчдийг олон нийтийн цахим санал асуулгаар тодруулж, олон нийтэд таниулах, сурталчлах, алдаршуулах, хэрэглээ болгоход төслийн зорилго оршино.

Зохион байгуулагч:

2.1 Смарт Дархан төслийг хэрэгжүүлэх, зохион байгуулах ажлын хэсэг

2.2 Вэб хөгжүүлэгч: Шижир мултимедиа студи

Хугацаа:

3.1 2016.12.23-ыг хүртэл бүртгэл явагдана.

3.2 2016.12.01-ны 10 цагаас 2016.12.25-ны 17 цагийн хооронд санал асуулга.

3.3 2016.12.25-ны 17 цагт шалгарсан номинацуудыг олон нийтэд зарлан мэдээлэх.

3.4 2016.12.31-ны 12 цагт шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа.

Бүртгүүлэх журам:

4.1 Дархан хотод ажиллаж амьдарч байгаа болон дархан хотын харъяалалтай иргэд ба одоо үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж буй аж ахуй нэгж байгууллагууд оролцоно.

4.2 Нэр дэвшүүлэхдээ БҮРТГҮҮЛЭХ хэсэгт хандан мэдээллийг үнэн зөв бүрэн бөглөсөн байх ба оруулсан мэдээлэл нь шаардлага хангаагүй эсвэл бусдын нэр төрд халдсан, тухайн зорилгоос өөр мэдээллүүд оруулсан тохиолдолд урьчилан сануулахгүйгээр зохион байгуулагчийн зүгээс мэдээллийг шууд устгана.

4.3 Санал асуулгын явцад өөрийн мэдээллийг засаж шинэчилж болох ба үндсэн мэдээллийг солих боломжгүй байна. Үндсэн мэдээлэлд байгууллагын нэр, өрсөлдөж буй номинаци, холбоо барих утасны дугаар байна.

4.4 Нэр дэвшигч нь хэдэн ч номинацид нэр дэвшиж болно.

4.5 Олон нийтийн санал асуулгыг хакердах оролдлого гаргасан этгээдийг санал асуулгаас хасч зохих арга хэмжээг авна.

4.6 Санал асуулгын явцад оролцогчийн мэдээллийг устгах боломжгүй ба санал асуулга дуустал анх бүртгүүлсэн мэдээллүүд нь саналын тооны хамт нийтэд ил хэвээр байна.

4.7 Нэр дэвшигч нь санал асуулгад хүндэтгэлтэй оролцох үүрэг хүлээнэ.

Санал өгөх журам:

5.1 Хэрэглэгч нь нэг нэр дэвшигчид 3 цаг тутамд нэг удаа санал өгөх ба бусад хэлбэрээр санал өгөхийг хориглоно.

5.2 Санал асуулгатай холбоотой аливаа хүсэлтийг info@darkhancity.mn хаягаар авна.

Шалгаруулах журам:

6.1 Номинаци тус бүрээс хамгийн их санал авсан нэг нэр дэвшигч буюу нийт 38-н манлайлагчийг шалгаруулна.

6.2 Шагнал гардуулах ёслолын ажиллагааг товлосон хугацаанд зохион байгуулна.

6.3 Нийт оролцсон нэр дэвшигчдийг ЦАХИМ ДАРХАН төсөлд хамруулж цаашид www.darkhancity.mn сайтад тогтмол байршуулж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтэд түгээж алдаршуулна.

 

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 www.darkhancity.mn